Энэтхэгийн далайд хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.22-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн далайд хүчтэй газар хөдөлжээ

Энэтхэгийн далайн Андаманы тэнгис, Никобарын арлуудын ойролцоо өчигдөр орой /III.21/ 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Андаман тэнгисийн өмнө хэсэгт Никобарын арлуудаас 113 км зайтай газар 6.5 магнитудын хүчтэй байсан гэнэ. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас цунамийн гамшиг үүсээгүй байна. Газар хөдлөлтийн чичиргээ Никобарын арлууд болон Индонезийн зарим хэсэгт маш бага мэдрэгджээ.

Үүнээс долоо хоногийн өмнө Андаман тэнгис, Никобарын арлуудын ойролцоо 5.5 магнитудын газар хөдөлж байсан юм.

Энэтхэгийн далайн энэ хэсэгт Малайзын агаарын тээврийн сураггүй болсон 370-р нислэгийн “Boeing 777-200ER” онгоцны сэг байж болох зүйлсийг хайх эрлийн ажил үргэлжилж байсан билээ. Австралийн сансарын хиймэл дагуулын зургийн дагуу Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт олон улсын эрлийн баг хоёр өдрийн турш хайгуул, самналт хийсэн боловч юу ч олоогүй байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж