Си Жинпин Европын айлчлалаа эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.03.22-нд нийтлэгдсэн

Си Жинпин Европын айлчлалаа эхлүүллээ

Хятадын дарга Си Жинпин төрийн тэргүүний хувиар анх удаа Европт хийж буй айлчлалаа Нидерланд улсаас эхлүүллээ. Си Жинпин өнөөдөр /III.22/ Нидерландын хаан Уиллем-Александр, хатан хаан Максима нартай уулзсанаар Амстердамд хийж буй айлчлалаа эхлүүлэх аж. Энд тэрээр ирэх долоо хоногт Гаагт болох Цөмийн аюулгүй байдлын чуулганд оролцохоор төлөвлөжээ. Үүний дараа Си Жинпин Франц, Герман, Бельги улсуудыг зорих бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 1-нд Брюссельд Европын холбооны удирдлагуудтай уулзсанаар айлчалалаа өндөрүүлэх аж.

Хятадын даргын Европ дахь анхны албан ёсны айлчлалд бизнесийн 200 гаруй төлөөлөгч дагалдаж, худалдаа наймааны олон гэрээ, хэлцэл байгуулахаар төлөвлөжээ. Үүний зэрэгцээ Си Жинпиний Европт хийж буй айлчлалын үеэр хөндөгдөх нэг чухал сэдэв нь Украины хямралд ОХУ-ын баримталж буй байр суурийг авч хэлэлцэх аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж