Португалийн нэрт балетмейстер Хьюго Вератай хамтран Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон “Диваажин энд байна” хэмээх модерн балетыг тайзнаа өнгөрсөн хоёрдугаар сарын 14-16-ны хооронд олны хүртээл болгосон билээ. Тэгвэл “Диваажин энд байна” хэмээх балет өнөөдөр маргааш буюу амралтын өдрөөр дахин тоглогдох гэнэ. Хамгийн сонирхолтой нь зөвхөн энэ амралтын өдөр буюу гуравдугаар сарын 23-нд “Диваажин энд байна” модерн балетын тасалбарын үнэ ердөө 8-12 мянган төгрөг болж хямдарч байгаа ажээ.
Э.ТЭКҮ