Л.Болд Австралид айлчлав

Хуучирсан мэдээ: 2014.03.22-нд нийтлэгдсэн

Л.Болд Австралид айлчлав

Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 17-20-ны өдрүүдэд/2014.3.17-20/ өдрүүдэд Австрали улсад айлчлав.

Сайд Л.Болд Канберра  хотноо Австралийн Гадаад хэргийн сайд хатагтай Ж.Бишоптой яриа хэлэлцээ хийж, хоёр талын харилцааг идэвхтэй хөгжүүлэхээр тохиролцов. Австралийн тал “Олборлолтын хөтөлбөр (extractives program)”-ийн хүрээнд Монгол Улсад ойрын таван жилийн хугацаанд 20 гаруй сая австрали долларын тусламж үзүүлэх, Австралийн Засгийн газрын сургалтын тэтгэлгийн тоог энэ оноос эхлэн өнөөгийн 38-аас 43 хүртэл нэмэгдүүлэх, Монголын залуучуудыг Амралтаараа ажиллах визний хөтөлбөрт хамруулах яриа хэлэлцээ явуулах талаар  цаашид ярилцахад бэлэн байгаагаа тус тус мэдэгдэв. Айлчлалын үеэр талууд “Консулынүйлчилгээүзүүлэхтухай” Монгол, Австралийн Засгийн газар хоорондын санамж бичгийг байгуулав. Гадаад харилцааны сайд Л.Болд Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ж.Хогг болон Төлөөлөгчдийн танхимын дарга хатагтай Б.Бишоп нарт тус тус бараалхаж, Сүүдрийн Гадаад хэргийн сайдхатагтай Т.Плиберсэк-тэй уулзаж, Австралийн “Skynews” телевизийн сувагт ярилцлага өгчээ.

Мөн тэрээр Мельбурн хотноо Австрали-Монголын Бизнес зөвлөлийн нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлсэний зэрэгцээ Австралийн “ABC news” телевизийн сувагт ярилцлага өглөө.

Л.Болд сайд Австралийн Үндэсний их сургуулийн “East Asia Forum” сэтгүүлээс зохион явуулсан нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, Монголын гадаад бодлогын талаар яриа хийв.

Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид Сидней хотноо Австралийн хөрөнгийн биржид зочилж Монголд хөрөнгө оруулсан Австралийн төлөөлөгчидтэй уулзан Монголын хөрөнгө оруулалтын шинэ хуулийн талаар тайлбарлаж санал солилцов. Мөн Монголын зарим компаниудаас зохион байгуулсан “Re-Discover Mongolia 2014” хөрөнгө оруулалтын семинарт оролцож үг хэлжээ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж