Venus Williams талбайд моод үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Venus Williams талбайд моод үзүүлэв

Venus Williams талбайд моод үзүүлэв
Теннисний талбай дээрх “зугаатай” fashion үргэлжилсээр л байна. Даваа гаригт АНУ-ын нэрт теннисчин Venus Williams “Уимбльдон” дээр  бас нэгэн содон, дэгжин талбайн хувцастай гарч олны анхаарлыг татав. Өнгөрсөн сарын сүүлээр Францын нээлттэй тэмцээн дээр үдээстэй “секси” хар даашинзаар гоёсон Venus Williams теннисний талбай дээр анх удаа ийм төрлийн даашинз өмссөн теннисчин гэгдэж байсан. Харин энэ удаа тэр өөрийн “Eleven” брэндийн дэгжин цагаан даашинзыг сонгожээ.
Тэрбээр энэ удаагийнхаа өмсгөлийн талаар “Энэ даашинзаа нэрт дуучин Tina Turner-ын өмсдөг байсан хувцаснуудаас санаа авч зохион бүтээлгэсэн. Миний даашинз хөгжилтэй, зугаатай мөртлөө бас ганган чамин харагдаж чадна. Би Tina Turner-т, түүний стильд хайртай. Тэр өөрөө өөрийгөө бүтээж чадсан гайхалтай эмэгтэй” гэж ярьсан байна.
Ж.НИЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж