
№1403213155 Өнгөрсөн долоо хоногт дүүрэг дотроо хороо хоорондын шилжүүлэг хийлгэсэн. ТҮЦ машинд мэдээлэл нь ороогүй байна. Тэгэхээр Буянт ухаа хороололд бүртгүүлж чадахгүй байна. Яаралтай шийдэж өгнө үү Лхамрагчаа Чанцаа.
№1403215960 1-р эгнээнд машин ачиж байгаа хувийн компаниудыг оролцуулж байгаа нь ямар ч зохион байгуулалтгүй явагдаж байна. Машин хаашаа ачигдсан нь тодорхой бус олон утсаар дахин дахин залгаж асуух хэрэг гардаг. Жишээ нь, иргэн Доржсамбуу нь 2 хоногийн дараа машинаа хаана байгааг тодорхойлуулж олж авч байна.Энэ нь иргэдэд их хүндрэлтэй байна.
№1403215584 Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хүнд сурталтай ажиллаж байна. Одоо 55 настай, 8 хүүхэдтэй, улсад 24 жил ажилласан байхад ХУД-ийн НД-ын хэлтэс тэтгэвэрт гарах болоогүй гэсэн хариу өгч байна. Хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд орсон, гарсан бичиг тамгатайгаа байхад заавал лавлагаа шаардаж байна. Зарим албан газар нь татан буугдсан учраас лавлагаагаа авч чадахгүй байна.
№1403219508 Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны 3-р хэсгийн ахлагч хогоо ачихгүй байна. Хэлсэн машин өгөхгүй байна гэдэг тайлбар өгч байна. Сард нэг ачдаг байх ёстой нэг ч ачихгүй байна. Арга хэмжээ авч өгнө үү.
№1403212325 Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд Аи-92 бинзен 2040 төгрөгөөр зарж байна. 2000 төгрөгөөр зарагдаж байгаа газар хаана ч байхгүй гэж Ерөнхий сайд яриад байсан. Үүнд арга хэмжээ авч өгнө үү.
№1403211902 Баянхонгор аймгийн Бууцагаан суманд шинэ сум төсөл хэрэгжиж байгаа. Ажилчдын цалин өгөхгүй хоёр сар боллоо. Хөдөөний ард иргэдийг ингэж чирэгдүүлж болж байгаа юм уу?.
№1403214343 Нэгдсэн гуравдугаар эмнэлэг Зүрхний эхо-д харуулах гэж оочерлоод эмч нь огт ажилдаа ирэхгүй байна. Эмч нар бүгд өрөөнийхөө хаалганы гадна эмчийн нэр, утас, ажилтай эсэхээ мэдээлж баймаар.
№1403210377 Нийслэлээс тарааж байгаа Хогны уутыг зогсоох хэрэгтэй. Монголчууд аль эрт хогоо ууталж хаяж сурсан шүү дээ. Дэмий хөрөнгө мөнгө зарцуулахаа болъё.
№1403218770 Увс аймагт Завхан аймгаас ирж байгаа /Батсүх, Алтантүлхүүр, Оюунцэцэг нарын/ тоглолтын билетыг Төрийн албан хаагч нарт 10.000 төгрөгөөр шахаж заавал үз гэж шаардаж байна. Энэ асуудалд хяналт тавих хэрэгтэй. Хүний эрхийн асуудал байтал албан хүчээр тулгаж байна.
№1403217768 Авто тээврийн оношилгооны төвүүд алдаа дутагдал их гаргаж байна. Үйлчилгээг нь түргэн шуурхай явуулахын тулд олон банкны салбаруудыг ажиллуулах хэрэгтэй байна. Жишээ нь, ганцхан Улаанбаатар банк байдаг олон улсын карт уншдаггүй, виза карт уншдаггүй гэх мэт хүндрэлтэй асуудал их гарч байна.Энэ асуудал дээр зохицуулалт хийх хэрэгтэй байна” гэжээ.