
Хятадын албаныхны мэдээлснээр “Jiajia” цэцэрлэг болон өөр дунд сургуулиудад хүргэдэг хоолноос ямар нэгэн хор илрээгүй гэнэ. Түүнчлэн хүүхдүүдийн хордсон хулганы хор нь хүний эрүүл мэндэд харш учраас Хятадад жилийн өмнөөс хэрэглэхээ больсон төрлийнх байжээ. Тиймээс энэ хэрэг хэн нэгний санаатай үйлдэл байхыг албаныхан үгүйсгэхгүй байна.
Хятадын дунд сургууль, цэцэрлэгүүд сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн элдэв халдлага, дайралтын бай болох нь элбэг байдаг нь эрх баригчдын санааг ихээр зовоодог хэмээн “CCTV” телевиз мэдээлжээ.
Б.АНХТУЯА