УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газар болон төрийн албаны 2013 оны үйл ажиллагааны тайланг энэ сард багтаан ирүүлэх талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/, Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байна.
Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар 2013 онд хийсэн ажлын тайлан, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 47.2.3 дахь заалтыг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны үйл ажиллагааны тайланг энэ сард багтаан Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэхийг албан бичигт дурьдсан байна.
Ш.ОЧ