Монголын анхны принтерийн хорны үйлдвэр нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Монголын анхны принтерийн хорны үйлдвэр нээлтээ хийлээ

Монгол залуучууд хамтран Төгс Дардас хэмээх компани байгуулан hp, Canon, Lenovo, SAMSUNG, XEROX зэрэг дэлхийд нэртэй хэвлэх, хувилах төхөөрөмжүүдэд тохирох лазер принтерийн хорны үйлдвэрийг байгуулсан байна.

Тус үйлдвэр нь олон улсын жишигт нийцсэн 2 зэрэгцээ шугам бүхий 16 ажилчинтай өдөрт 300 ширхэг хор үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 50 төрлийн принтерт тохирох 30 гаруй нэр төрлийн принтерийн хорыг үйлдвэрлэн Мастер тонер хэмээх брэнд нэрээр худалдаалж байна.

Мастер үйлдвэр нь принтерийн хорны эд ангиудыг албан ёсны үйлдвэрлэгчидээс нь авч өөрийн оронд угсран, шалгаж туршин Монгол тайлбар, шошготойгоор савлаж хэрэглэгчдэд нийлүүлдэг. Тухайлбал: Нунтаг хорыг солонгос LG, Дүрсний булыг Японоос, соронзон булыг Туркээс, бусад эд ангиудыг Хятад улсаас бэлтгэж байна.

Тус үйлдвэр нь хор дүүргэлт, угсралт, шалгалт, савлах, судалгаа хөгжүүлэлт гэсэн 5 хэсгээс бүрдэж байна.

Хор нь тээвэрлэлтийн явцад доргиж эд ангиуд нь хугарах, зай завсар гарч нунтаг хор нь гоожих, хар зураастай гарах зэрэг эрсдлүүд байдаг. Мөн цаг агаарын хүйтрэлээс хамаарч хөлдөх, дүрсний бул нь цантаснаас болж чанарын шаардлага хангахгүй байх тохиолдлууд байдаг. Монголдоо угсарч үйлдвэрлэснээр энэ төрлийн эрсдэл арилж, ажлын байр бий болоод зогсохгүй, импортыг орлож үйлдвэрлэх өртгийг багасгаж Монголдоо ахиуц ашгийг үүсгэж гадагшаа урсах мөнгөний урсгалыг жилд 2 тэрбум төгрөгөөр багасгах давуу талтай.

Үндэсний үйлдвэрлэгч Төгс Дардас компани нь эхрэм хэрэглэгч та бүхэнд чанар болоод хэмнэлтийг санал болгож байна. Тухайлбал: Мастер хор нь бусад брэндийн бүтээгдэхүүнээс 2-3 дахин хямд, мөн чанарын шаардлагыг хангасан байна.

2014 оны 3 дугаар сарын 20 –ы өдөр Мастер принтерийн хорны үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаа Сөүл ресторанд болж өнгөрлөө. Уг нээлтийн хүндэтгэлийн туузыг Юнител группын Ерөнхий захирал Р.Ганболд, Төрийн соёрхолт, зураач С.Цогтбаяр, Төгс Дардас ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Галсанням нар хайчилж албан ёсоор нээлээ.

“Юнител групп”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан” болон бусад байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчээ дэмжин Master toner брэндийн принтерийн хорыг ашиглах Эх оронч сонголтыг хийлээ.

Төгс Дардас ХХК PC mall их дэлгүүрийн монгол орон даяарх 33 салбараар Master toner брэндийн хорнуудыг борлуулж байна.

Холбогдох утас: 7735-8888

www.mastertoner.mn

www.facebook.com/mastertoner.mn

















NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж