Lily Cole загварын тайзнаас буух уу?

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Lily Cole загварын тайзнаас буух уу?

Загвар өмсөгчид сүүлийн үед тайзнаас бууж, кино урлаг руу урвах нь элбэг
болсон. Загварын ертөнцөд хүүхэлдэй царайт гэдгээрээ алдартай
супермодель Lily Cole ч бас кино ертөнцийг сонирхож, загварын тайзнаас
буух бодолтой байгаагаа зарлаад амжив. Английн “Vogue” сэтгүүлийн
сүүлийн дугаарт өгсөн ярилцлагадаа тэрээр “Би жүжиглэх дуртай. Хэрвээ
аятайхан боломж гарч ирэх л юм бол би кино жүжигчин болоход бэлэн байна.
Гэхдээ одоогоор яг таг шийдээгүй байна” гэжээ. Жүжигчин Heath
Ledger-тэй "The Imaginarium of Doctor Parnassus" кинонд, "St Trinian"s,"
болон нэрт рокер Marilyn Manson-ны тухай өгүүлэх "Phantasmagoria: The
Visions of Lewis Carroll" зэрэг кинонуудад дүр бүтээсэн 22 настай Lily
Cole одоо Английн Кембрижийн их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцаж
байгаа юм. Ирээдүйн жүжигчин бүсгүй Lily Cole алдарт найруулагчид болох
Darren Aronofsky, Woody Allen, Godard нарын кинонуудад тоглох чин
хүсэлтэй байдаг гэнэ. 

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж