Лейтон Хьюит 600 дахь ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Лейтон Хьюит 600 дахь ялалтаа авлаа

Австралийн нэрт теннисчин Лейтон Хьюит ATP World Tour цувралын 600 дахь хожлоо авч, 21 дэх тамирчнаар бүртгэгдлээ. Энэхүү амжилтыг Швейцарийн Рожер Федерер (942), Испанийн Рафаэль Надаль (675) нар тэргүүлж буй.

ATP Masters-н оны турш болдог есөн цуврал тэмцээний хоёр дахь нь болох Sony Open Tennis тэмцээн АНУ-ын Миамид үргэлжилж байна. Өдгөө 33 настай Австралийн Лейтон Хьюит өчигдөр(03.20) тэмцээний эхний тойрогт Нидерландын Робин Хаасыг 3-6, 6-3, 6-3-ийн харьцаагаар буулган авснаар хоёрдугаар тойрогт шалгарлаа. Тэрээр энэхүү ялалтаараа ATP World Tour цувралд 600 хожил авсан 21 дэх тамирчнаар бүртгэгдлээ. Тэрээр 1998 онд 16 настайдаа Мэргэжлийн теннисний анхны хожлоо авч байжээ.

2001 оны "Америкийн нээлттэй тэмцээн"-нд түрүүлж, "Их дуулга" тэмцээний анхны түрүүгээ хүртэж байсан тэрээр тухайн жилдээ дэлхийн чансааг тэргүүлсэн байна. Мөн тэрээр дараа жил нь албан бус дэлхийн аварга гэгддэг "Уимблдон"-нд түрүүлж, хоёр дахь "Их дуулга"-ын цомоо өргөсөн.

Өдгөө ATP чансааны 44-т бичигдэж буй Лейтон Хьюит 2009 онд 500 дахь ялалтаа авч байжээ.


Лейтон Хьюит Sony Open Tennis тэмцээний хоёрдугаар тойрогт дэлхийн манлай теннисчин Испаний Рафаэль Надальтай оноолт таараад байна.


 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж