Дэлхийн яруу найргийн өдөр Монголын яруу найргийн хүрээн дэх эрхэм нэгэн хатагтай Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм цолоор энгэр мялаалаа. Төрийн ордонд төрийн тэргүүнээс шагналаа гардсан тэрбээр сэтгэгдлээ хуваалцахдаа “Амьдралын мөн чанар, хүн чанарыг огоорохгүйгээр үгээ хэлж, утга зохиолын үнэт зүйлсийг орхигдуулахгүйгээр эрхэмлэж явсны минь нэг шагнал боллоо гэж бодож байна. Энэ бүх хугацаанд надтай үргэлж хамт байсан уншигч олон, ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна” гэсэн юм.
Э.ТЭКҮ