Д.Сугарын хүүгийн хэргийг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Д.Сугарын хүүгийн хэргийг шүүж байна

Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цогт нарын 12 хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхэд яг одоо хянан хэлэлцэж байна. Шүүх хуралд шүүгдэгч 12 этгээд, тэдний өмгөөлөгч болон ар гэрийнхний төлөөлөл хүрэлцэн ирээд байна.

С.Цогт нарын 12 хүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, энэ хэргийг давтан үйлдсэн хэрэгт сэжиглэж байгаа юм.

Шүүгдэгчдийн нэгнийх нь өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй тул шүүгдэгчдийн зүгээс хурлын товыг хойшлуулах хүсэлт гаргаад байна.

НЭМЭЛТ: 13:52 цагт:

Шүүгдэгчдийн зүгээс тавьсан саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авснаар С.Цогт нарын 12 хүнд холбогдох хэргийг шүүх хурлын товыг ирэх дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл хойшлууллаа.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж