Энэ улирлын “Европын лиг”-ийн шөвгийн наймаас Английн “Тоттенхэм” баг хасагдсан нь ихээхэн шуугиан тарьж байна. “Тоттенхэм” шөвгийн наймын төлөө Португалийн “Бенфика” багт хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5:3-ын харьцаатай хожигдлоо.
Харин Италийн “Ювентус” нутаг нэгт “Фиорентина” багтай учраа таарсан. Эхний тоглолт “Ювентус”-ын талбайд болж, 1:1-ийн харьцаатай тэнцээд байсан. Өнгөрсөн шөнө “Фиорентина” багийн талбайд болсон шийдвэрлэх тоглолтод “Ювентус” хагас хамгаалагч Андреа Пирлогийн 71 дэх минутад оруулсан нэг гоолын хожиж, дараагийн шатад шалгарлаа.
Мөн шөвгийн наймын төлөө Испанийн Андалуйс үндэстний “Реал Бетис”, “Севилья” багууд хоорондоо учраа таарсан. Хоёр баг нэгнээ талбайд нь 2:0, 2:0-ийн харьцаатай хожсон. Нийлбэр дүнгээр тэнцсэн тул өрсөлдөгчөө торгуулийн 11 метрийн цохилтоос шийдвэрлэж, “Севилья” шөвгийн наймд шалгарлаа.
“Европийн лиг”-ийн шөвгийн наймд шалгарсан багууд:
- Испанийн “Валенсия”, “Севилья”
- Португалын “Порту”, “Бенфика”
- ОХУ-ын “Анжи Махачкала”
- Францын “Олимпик Лион”
- Италийн “Ювентус”
- Швейцарийн “Базель”
2013-2014 оны “Европийн лиг”-ийн шөвгийн дөрөвт багууд хэрхэн учраа таарах нь өнөө оройн 22:30 цагаас /Улаанбаатарын цагаар/ тодорхой болно. Сугалааны ёслолыг С1 телевиз шууд дамжуулна.