Улаан номонд орсон цоохор ирвэс агнаж, Говь-Алтай аймгаас машинаар тээвэрлэн Улаанбаатарт авчирсэн хэсэг бүлэг залуусыг илрүүлжээ. ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид дээрх хэргийг илрүүлсэн байна. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.
Д.ЖАРГАЛ