Тамирчдын баярын талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Тамирчдын баярын талаар мэдээлэл хийнэ

Монголын тамирчдын баярын өдрийг ирэх баасан гаригт ёслол төгөлдөр тэмдэглэхээр болжээ. Энэ талаар өнөөдөр Спортын төв ордны 4 давхарт хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна.
Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.2, 7.1 дэх заалт, Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 28 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 211 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Тамирчдын өдөр, Олимпийн өдөр”, Монголын Үндэсний спортын IY их наадмын хаалтын ажиллагааг зохион байгуулахаар БТСГ төлөвлөөд байгаа юм. Олимп, дэлхийн аваргууд, үе үеийн шилдэг тамирчдын ёслолын парадаар эхлэх энэ өдрийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоороо онцлог юм. Түүнчлэн тамирчид баярынхаа өдөр урлагийн тоглолтоор бэлэг барихаар бэлтгээд байгаа гэнэ. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр болох хэвлэлийн бага хурлын үеэр дэлгэрэнгүй мэдээлнэ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж