FBI жүжигчин бүсгүйн үнэт эдлэлийг зарна

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

FBI жүжигчин бүсгүйн үнэт эдлэлийг зарна

Холливуудын залуу од Anne Hathaway-ын хэдэн мянган доллараар үнэлэгдэх үнэт эдлэлүүдийг Америкийн Холбооны Мөрдөх Товчоо дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Учир нь түүний экс найз залуу, одоо залилангийн хэрэгт холбогдон шоронд ял эдлэж байгаа Raffaello Follieri-гийн бэлэглэж байсан тэдгээр үнэ цэнэтэй бэлгүүдийг Холбооны мөрдөх товчоо худалдаж, залилан мэхэлсэн өрнүүдийг нь дарах гэнэ. 25000 долларын Rolex цаг, таван үе бүхий сувдан хүзүүний зүүлт, том каратын алмаазан ээмэг, алмаазан шигтгээ бүхий загалмайтай кулон зэрэг олон үнэ бүхий зүйлсийг Raffaello Follieri-гийн бэлэг болохыг батлаж чадсан байна.
Хэдийгээр холбооныхон жүжигчин бүсгүйд өөрийн үнэт эдлэлүүддээ эхлэх босго үнэ тавих боломжийг олгосон ч Anne зүгээр л татгалзжээ. Дуудлага худалдаанаас олсон ашиг орлогыг Follieri-д залилуулсан хохирогчдын өр төлбөрийг өгөхөд зарцуулах аж.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж