Төмөр замын бодлогын эцсийн хэлэлцүүлэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Төмөр замын бодлогын эцсийн хэлэлцүүлэг хийнэ

Үдээс өмнө Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулинд өөрчлөлт оруулах тухай анхны хэлэлцүүлэгтэй.

Харин үдээс хойш  Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

Мөн Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2010 оны орлого, зарлагын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Утаагүй Улаанбаатар хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтанд УИХ-ын нэгдсэн чуулганд хэлэлцүүлэхээр эцсийн хэлэлцүүлгээр бэлэн болгох төсөл байгаа нь Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл юм.

Байнгын хороогоор мөн Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай Улсын Их Хурлын 2009 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарын мэдээлэл сонсох юм. Өнөөдөр мөн Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны хуралдаантай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж