Залуус видео хурал хийжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Залуус видео хурал хийжээ

Монголын залуучуудын холбооны Гүйцэтгэх хороо аймгуудын Залуучуудын холбооны тэргүүлэгч, гишүүдийн хамтарсан цахим хурлыг өнөөдөр Төрийн ордонд хийжээ. Энэ нь анхны цахим хурал бөгөөд нийт 16 аймгийн Залуучуудын холбооны удирдлагууд оролцсон байна. Залуус энэ үеэр МЗХ-ноос санаачилан орон даяар хийж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүд, “Залуу малчдын зөвлөгөөн”, “Залуу хүн” цуврал лекцийг орон нутгийн залууст хүргэх талаар ярилцжээ. Мөн “Орон сууцны эрэлтийн судалгаа”, “Спирт үү, спорт уу” аяны хэрэгжилт, 2014 онд тухайн аймгаас хэдий хэмжээний санхүүжилтийг төсөвлөсөн зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Энэхүү цахим хурлыг 14 хоногт нэг удаа зохиож байхаар болсон бөгөөд орон нутгийн залуус өөр хоорондоо шинэ  санал, санаачлагаасаа үлгэр дуурайлал авах, тулгарч буй асуудлаа хамтран шийдэхэд түлхэц болохыг МЗХ-ноос онцоллоо.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж