Тони Блэйр өнөөдөр буцна

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Тони Блэйр өнөөдөр буцна

Их Британийн Ерөнхий сайд  асан Тони Блэйр өнөөдөр Монголд ирсэн. Тэгвэл тэрээр өнөөдөр орой буцахаар болсон байна. Тони Блэйр өглөө Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзсан. Чухам Тони Блэйр Засгийн газарт ямар зөвлөгөө өгсөн нь тодорхойгүй  ч энэ удаагийн айлчлалын үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой мөн уулзсан юм.

Түүний баг манай улсын боловсрол, эрүүл мэнд, ажлын байр болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг таван чиглэлээр бодлого гаргахад зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Ирэх жилүүдэд улс төрийн байдал яаж эргэхийг мэдэхгүй ч дээрх салбаруудад ахиц дэвшил гараасай гэсэн найдлага тээж яваагаа Тони Блэйр онцолсон. Тэгвэл тэрээр өнөөдөр нутаг буцах юм байна. Тэрээр өөрийн хөлөг онгоцоор манай улсад зочилсон юм байна.

    Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж