БШУЯ хамгийн ил тод, нээлттэй байгууллагаар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

БШУЯ хамгийн ил тод, нээлттэй байгууллагаар шалгарлаа

ш“Азийн сан”, “Захиргааны шинэ санаачлага” ТББ хамтран сүүлийн жил гаруй хугацаанд “Монгол Улсад Засаглал, Ил Тод байдлыг дэмжих” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн хууль”-ийг төрийн байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар мониторинг хийжээ. Тус мониторингийн дүнгээр Боловсрол, шинжлэх ухааны яам мэдээллийн ил тод байдлын заалтуудыг яамны цахим хуудсанд хуулийн дагуу  байршуулж иргэдэд ил тод мэдээлэл түгээсэн гэдэг үзүүлэлтээр тэргүүллээ.

“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн хууль”-нд төрийн  байгууллагууд үйл ажиллагаа, төсөв санхүү, хүний нөөц, худалдан авалт гэсэн дөрвөн төрлийн мэдээллийг ил тод нээлттэй  байлгана гэж заасан байдаг. Тэгвэл БШУЯ энэхүү үзүүлэлтийг хангаад зогсохгүй,   яамны цахим хуудас, фэйсбүүк, твиттер болон  засгийн газрын 1111 төв, яамны 1209 дугаараар мөн угтах үйлчилгээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд хэрэгтэй  бүхий л мэдээ мэдээллийг цаг алдалгүй, чирэгдэлгүй хүргэж ажиллаж байна. 

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж