
Фото: NASA
Оросын ерөнхийлөгч Владимир Путин Керчийн хоолой дээр гүүр барихыг Тээврийн яамандаа даалгав гэж ИТАР-ТАСС дамжуулжээ.
Крымыг Оросын бусад нутаг дэвсгэртэй холбохын тулд авто болон төмөр замын хоёр гүүр барихыг Засгийн газрын хуралдааны үеэр Путин мэдэгдэв. Хожим Тээврийн сайд Максим Соколов үнийг тодруулахдаа мөн Керчийн булангийн доогуур хонгил барих төслийг авч үзэж байгаа гэлээ.
Крым ба Краснодарын хязгаарыг холбосон Керчийн төмөр замын гүүрийг Крымыг фашистуудаас чөлөөлсний дараа 1944 онд анхлан босгосон юм. Жилийн дараа нь түүнийг буулгажээ. 1953 онд гүүрний оронд зүтгүүр онгоцны замыг нээсэн нь өнөөг хүртэл ажиллаж байна. Олон жилийн турш, Украиныг тусгаар тогтносны дараа шинэ гүүр барих төслийг олон удаа ярилцсан ч тэр нь хэрэгжээгүй өнөөг хүрч иржээ.