“Авто зам-экспо 2014” олон улсын үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

“Авто зам-экспо 2014” олон улсын үзэсгэлэн болно

Шинэ техник, технологийн “Авто зам-экспо 2014” олон улсын үзэсгэлэн маргааш 15.00 цагт “Буянт-Ухаа” спортын ордонд нээлтээ хийнэ. Энэхүү арга хэмжээг Зам, тээврийн яам болон Монголын авто замчдын холбоо хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа ажээ.

Үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх болон албаны хүмүүс оролцох юм байна.  Олон улсын үзэсгэлэн экспод ОХУ, АНУ, БНХАУ, Японд, Канад, Франц, БНСУ-ын зам барилгын компаниудын төлөөлөл оролцох болсон талаар Зам тээврийн яамны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж