Guardian: ЕХ Оросын улстөрчдийн “хар жагсаалтаа” өргөжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Guardian: ЕХ Оросын улстөрчдийн “хар жагсаалтаа” өргөжүүлнэ

Брюссель хотноо гуравдугаар сарын 20-нд Европын холбооны саммит болж, визийн хоригтой, дансыг нь битүүмжилсэн. Оросын улстөрчдийн жагсаалтыг өргөжүүлэх бололтой хэмээн The Guardian сонин бичжээ. 

Сонинд тэмдэглэснээр, энэ саммитаар Европ, Оросын хооронд бүрэн хэмжээний худалдааны дайныг үүсгэхгүй байх гэжээ. Өндөр тушаалтан эх сурвалж мэдэгдэхдээ, Европын холбоо нь худалдаа эдийн засгийн хориг үүсгэх эрхээ өөртөө авч үлдэх бөгөөд тэр нь Украинд Оросоос цаашид үргэлжлүүлэх түрэмгийллээс хамаарна гэв.

Үүний зэрэгцээ Европын холбоо нь Сочид хийгдэх ёстой байсан Орос ба тус холбооны удирдлагын төлөвлөсөн уулзалтыг зогсоож байна.  Мөн тус холбоо нь Оросыг улс төр ба олон улсын тусгаарлалтад байлгах арга хэмжээний талаар авч хэлэлцэх ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж