Ажлын байр: Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газарт мэргэжилтэн
Тавигдах шаардлага:
- Боловсрол: Бакалавраас доошгүй зэрэгтэй байх;
- Мэргэжил: Эрх зүйч
- Мэргэшил: Хариуцсан чиглэлээр мэргэшлийн сургалтад хамрагдсан байх
- Туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
- Ур чадвар: Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх; Асуудлыг бүрэн гүйцэд судалж, саналын хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх; бичиг баримт боловсруулах чадвартай байх; компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх;
- Давуу тал болно: Хуулийн төсөл боловсруулж байсан; гадаад улсад бакалавр, магистрын зэргийг холбогдох чиглэлээр хамгаалсан.
Бүртгэл: 2014 оны 03 дугаар сарын 21-нээс 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд 9.00-11.00, 14.00-16.00 цагийн хооронд Засгийн газрын V байр, Хууль зүйн яамны 2 давхарт 207 тоотод бүртгэл явагдана.
Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг www.moj.gov.mn вэб сайтаас болон 261955 дугаарын утсаар холбогдон авна уу.