
Эндээс харвал, Б.Наранхүү гишүүн хурлаа тасалж, төрийн ажлыг цалгардуулж явсны цаад учир нь Дундговь аймгийн Засаг даргыг өөрийн намаас томилуулчих “хор” найруулж явсантай нь холбоотой бололтой юм. Үндсэн ажлаа олигтойхон хийчихээд өөр бусад ажилд оролцвол “шинэков” гишүүний хувьд өөрт нь хэрэгтэй байлтай.
Харин Засаг дарга С.Сүхбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөхийн тулд Дундговь аймгийн ИТХ нь хуралдсан ч зөвхөн Ардчилсан намын бүлгийнхэн дангаараа хуралдаж шийдвэр гаргасан нь эргээд хууль зөрчсөн үйлдэл болж хувирсан байна. Тиймээс орон нутгийн сонгуульд МАН Дундговь аймагт ялсан эрхээ баталгаажуулж дахин С.Сүхбаатарыг Засаг даргаар томилуулжээ.
Г.ШАРХҮҮ