
Грекийн ойролцоо далайд өнөөдөр /III.20/ цагаачдын завь хөмөрснөөс Сирийн 12 дүрвэгч, афганистаны нэг цагаач амь үрэгдсэн байна.
Үүнтэй ижил байдлаар Грекийн Лесбос арлын ойролцоо өчигдөр/III.19/ дүрвэгчдийн завь хөмөрснөөс долоон хүн амь үрэгдсэний дунд хоёр хүүхэд байжээ. НҮБ-ын дүрвэгчдийн асуудал хариуцсан агентлагаас мэдээлснээр хохирогчид нь Туркээс цагаачдын хамт завиар далайд гарсан Сирийн дүрвэгчид аж. Грекийн далайн эргийн хамгаалалтынхан ослоос найман хүнийг аварч гаргасан байна.
Сирид дөрвөн жил үргэлжилж буй Ерөнхийлөгч Башар аль-Ассадын Засгийн газрын эсрэг зөрчил, мөргөлдөөний улмаас 130 мянга гаруй хүн амь үрэгдэж, нэг сая шахам хүн гэр оронгүй болж, хоёр сая гаруй хүн эх орноосоо дүрвээд буй билээ.