Тони Блэйр С.Бямбацогттой уулзаж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Тони Блэйр С.Бямбацогттой уулзаж байна

Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блейр өнөөдөр Монголд иржээ. Тэрээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах болсон тухайгаа өнгөрсөн жил айлчлах үеэрээ онцолж байсан удаатай. Монгол Улсын Засгийн газарт зөвлөгөө өгдөг тэрээр өнөөдөр үдээс өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуягтай биечлэн уулзсан байна. Харин одоо УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдтэй уулзаж байгаа юм байна.

Монгол Улсын Засгийн газар Тони Блэйрээс зөвлөгөө авдаг болсон нь хамтарсан Засгийн газрын үед буюу С.Батболдыг гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байх үед хийсэн гэрээ хэмээн үздэг.

Өнгөрсөн жил тэрээр Наурызын баярын өдөр Монголд айлчилж байсан бол өнөө жил түүнээс хоёр өдрийн өмнө ирлээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж