Геологчид шилдгүүдээ тодруулж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Геологчид шилдгүүдээ тодруулж байна

Монголын Геологийн холбооноос мэргэжлийн холбоодууд, төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Монголын Геологи хайгуул 2014” чуулга уулзалт өнөөдөр /III.20/ Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болж байна.

Энэ үеэр тэд шилгүүдээ тодруулав. Хайгуулын шилдэг багаар “Чулуут Цагаан Дэл" хайлуур жоншны ордын нөөц, баялгийг тогтоосон "Монгол-Чехословакметалл", “Интергео” нэгдэл, Чойрын экспедиц, зураглалын шилдэг багаар Гурвансайханы талбайд 1:200 000 масштабын геологийн бүлэгчилсэн ажлыг гүйцэтгэсэн Мөрөнгийн геологийн экспедицийн 11-р анги тодорсон байна. Шилдэг бүтээлээр Монголын геологи ба ашигт малтмал 8 боть ном тус тус шалгарчээ.

Чуулга уулзалтын хаалтын ажиллагаа маргааш болох ба монголын геологийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, шилдэг илтгэл, фото зургын уралдааны үр дүнг тодруулах гэнэ.

Б.ӨЛЗИЙБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж