Дэлхийн яруу найргийн өдөр маргааш болно

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн яруу найргийн өдөр маргааш болно

ЮНЕСКО-оос "Дэлхийн яруу найргийн өдөр"-ийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэхийг 1999 оноос эхлэн дэлхий нийтэд уриалж тунхагласан. Энэ хүрээнд дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан "Яруу найраг хүмүүний оршихуйн үнэт зүйл мөн" сэдэвт уулзалтыг маргааш зохион байгууллахаар боллоо. Шинжлэх ухааны Академийн хэл зохиолын хүрээлэн, Монголын үндэсний номын сан, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран "Дэлхийн яруу найргийн өдөр"-ийг тохиолдуулан энэхүү өдрийг олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх үүднээс шинэ үеийн уншигчдыг ахмад зохиолч,яруу найрагчидтай уулзах уулзалт, хэлэлцүүлгийг маргааш 13 цагт үндэсний номын сангийн уншлагын танхимд зохион байгуулахаар боллоо. Арга хэмжээний нээлтийн үгийг ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн захирал академич Л.Болд үг хэлж мөн Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжав, СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Эрдэмтэн зохиолч Д.Цэдэв, СГЗ, судлаач Я.Ганбаатар, Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч Ц.Хулан нар үг хэлж шинэ үеийн уншигчидтай уулзалт хийх аж.

Э.АРИУНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж