НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 57 дугаар чуулган 2002 оны арванхоёрдугаар сарын 20 өдрийн 57/277 тоот тогтоолоороо НҮБ-ын төрийн албаны өдрийг (United Nations Public Service Day) жил бүр тэмдэглэж байх шийдвэр гаргажээ. НҮБ гишүүн орнууддаа хандан энэ өдөр хөгжил дэвшилд оруулж байгаа төрийн албаны хувь нэмрийг тэмдэглэсэн арга хэмжээ зохион байгуулахыг уриалсан байна.
Агуу герцогийн төрсөн өдөр
Агуу герцогийн төрсөн өдөр нь Люсембургийн вант улсын үндэсний баяр юм. Люксембургийн агуу герцогуудаас (их ван хаан) хэн нь ч энэ өдөр төрөөгүй. Хаан ширээнд 1919-1964 онуудад Агуу хатан хаан Шарлотта сууж байхад энэ баярыг түүний төрсөн нэгдүгээр сарын 23-нд тэмдэглэдэг байлаа. Энэ өдөр ван ба түүний гэр бүлийнхэн гудамжаар яван ард түмэндээ харагдаж, мэндчилдэг уламжлалтай. Тэр хатан хаан их бээрэг хүн байснаас баярыг 1961 оноос хойш зургадугаар сарын 23-нд шилжүүлэн тэмдэглэх болжээ.
Өдрийн ишлэл
“Хэн юунаас айна, тэр заавал ирнэ.
Юунаас ч бүү ай…”
(Хуучин тооллын 1889 оны 11-нд буюу зургадугаар сарын 23-нд Оросын яруу найрагч Анна Андреевна Ахматова төржээ)
“Аль нэгэн цагт хэлснээ бүү давт,
Амин сэтгэл чинь, баян биш гэж үү.
Яруу найраг минь өөрөө,
Ялгуусан ишлэлийн нэг биш гэж үү…”
Олон улсын олимпийн өдөр
Сарбоннын их сургуулд 1894 оны энэ өдөр болсон биеийн тамирын конгресс дээр олимпийн орчин үеийн хөдөлгөөнийг сэргээх санаачлага гаргасан барон Пьер де Кубертен өөрийн илгэлдээ олимпизмийн хөдөлгөөнийг сэргээх бүтцийг танилцуулсан байна. Мөн энэ өдөр Олон улсын олимпийн хороог байгуулан түүний ерөнхий нарийн бичгийн даргаар Пьер де Кубертеныг сонгожээ. Конгресс 1996 онд Грект I Олимпиадыг явуулах шийдвэр гаргасан байна. ОУОХ 1967 оноос жил бүрийн Олон улсын олимпийн өдрийг явуулахаар болжээ.
АНУ-ын нууц албыг байгуулав
1860 он: Тэр жилийн энэ өдөр хуурамч зоос үйлдвэрлэгчтэй тэмцэх зорилгоор АНУ-ын Сангийн яамны дэргэд нууц алба байгуулав. Энэ алба нь бүх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрхийг 1867 онд авсан байна. Нууц албыг 1983 оноос бие даалган гаргасан бөгөөд 1894 оноос ерөнхийлөгчийн хамгаалалтыг хариуцахаар болжээ.
Бичгийн машиныг патентлав
1868 он: Нутгийн нэг гар үйлдвэрт ажиллаж байсан Кристофер Лэтем Шоулс ба түүний компаньон Карлос Глидден хоёр номны хуудсыг дугаарлах төхөөрөмж бүтээсэн нь бичгийн машины эхлэл байлаа.
Шоулсийн патентлуулсан төхөөрөмж нь бичгийн ширээний хэмжээтэй, бичээч нь бичсэнээ хардаггүй байв. Учир нь цаас төрөөрмжийн дотор ордог байжээ. Гэхдээ энэ машинаас өнөөгийн компьютерын гар дээрх үсгүүдийн эхний эгнээ QWERTY дараалал гарсан байна. Машинд “1”-ийн тоо байхгүй, түүнийг «I» үсгээр орлож байснаас гадна Shift товчийг нь 10 жилийн дараа хийсэн байна. Шоулс машинаа хэвлүүлэх мөнгөгүй учир патентын эрхээ Фил Ремингтон гэдэг зэвсэг зохион бүтээгчид заржээ. Remington компанийн инженерүүд тэр төхөөрөмжийг нь сайжруулан анхны бүтээгдэхүүнээ «Remington No.1» нэрээр 1873 онд зарж эхэлсэн гэнэ. Иргэний дайны дараа уг компани мөн оёдлын машин бүтээн зах зээлд гаргасан юм.
Hula-Hoop цагиргийг патентлуулжээ
1964 он: Артур Мелин, Ричард Кнерр хоёр Калифорнийн Wham-O компанийг байгуулагчид ба тэд бүсэлхийгээр эргүүлэх Hula-Hoop цагиргийг патентлуулжээ. Австралид очсон хүн тэнд сурагчид хулсан цагираг эргүүлдгийг харснаа хэлснээс тэдэнд үүнийг бүтээх санаа төрсөн гэнэ. Цагираг эргэх үеэр гарах дуунаас нь болон түүнийг хула-хуп гэж нэрлэжээ. Тэдний компани өдөртөө 20 мянган ширхэг цагираг үйлдвэрлэх болсон ба эхний дөрвөн сардаа 25 сая хула-хупыг зарсан байлаа.