304 мянган га талбайд буудай тариална

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

304 мянган га талбайд буудай тариална

Монгол Улс энэ хавар  315 мянган га талбайд үр тариа, 304 мянган га-д буудай, 15.4 мянган га-д төмс,8.3 мянга га-д үр тариа тариалахаар болжээ. УИХ-аас хаврын тариалалттай холбоотойгоор 20 мянга тонн хүртэлх үрийн буудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн байна. Үүний дагуу Алтай хязгаар, Буриадаас үр импортолж байгаа аж.  Үр импортлох аж ахуйн нэгжүүдэд квот тогтоож өгч байгаа бөгөөд Тариалан эрхлэлтийг дэмжих сан энэ хавар 8.8 мянган тонн үрийг гаднаас авчирч тариаланчдад нийлүүлэхээр болсон байна. Урьдчилсан байдлаар салбарын яам дөрөвдүгээр сарын сүүлчээр тариалалтын ажлыг  эхлүүлж тавдугаар сарын 10 гэхэд дуусгахаар төлөвлөөд байгаа аж.

О.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж