Олон мянган хэрэглэгчдийг донтуулаад байсан Flappy Bird тоглоомыг өнгөрсөн хоёрдугаар сард онлайн арр дэлгүүрүүдээс эргүүлэн татаж, ажиллуулахаа болиод байсан билээ. Тэгвэл уг тоглоомыг Apple-ын арр дэлгүүр iTunes-т дахин гаргах болсон тухайгаа зохиогч Dong Nguyen өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Гэхдээ яг хэдийгээс эхлэн гаргахаа тодорхой зарласангүй.
Тус тоглоом нь 2013 оны тавдугаар сард анх танилцуулагдсан ба 50 сая гаруй удаа татагдаж, зар сурталчилгаанаас зохиогч нь их хэмжээний ашиг олж байсан юм.
Т.БИЛГҮҮН