2014.03.14. Австрали. Өнгөрсөн оны есдүгээр сард төрсөн модны имжийн төл эхийнхээ “хүүдийнээс” цухуйжээ. Сидней хотын Таронга гэдэг амьтны хүрээлэнд сүүлийн хорин жилийн дотор анх удаагаа модны имж төрсөн нь энэ аж. Түүний эх Квикила төллөхөөсөө өмнө цүнхээ үзүүлэхгүй болсон учраас энэ сонирхолтой “хүүг” харах нь тэндхийн ажилтнуудад ховорхон боломжтой. Гуравдугаар сарын сүүлчээр төл нь анхны алхамаа хийнэ. Түүнд өгөх нэрийг сүлжээгээр ирсэн нэрнүүдээс сонгох гэнэ.
Модны имж нь улаан хүрэн үстэй, хоншоор болон гэдсэндээ алтан шаргал үстэй. Богинохон чадалтай хөлтэй нь модонд авирахад нэмэртэй бөгөөд урт сүүлээрээ тэнцвэрээ олж явдаг. Моднуудын хооронд есөн метр орчим зайд үсрэн дүүлэх мөртлөө газарт бол ихээхэн болхи хөдөлгөөнтэй. Өглөө өдөр тэд идэвхитэй цэцэг жимс, шавьжаар хооллодог.