Малайзын онгоцыг Монголоос “эрэв”

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Малайзын онгоцыг Монголоос “эрэв”

Жиргээчид тив дэлхий алгасан эсвэл Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч, санаа бодлоо хуваалцдаг уламжлалтай. Тэгвэл өчигдөр жиргээчид Малайзын алга болсон онгоцыг Монголд буусан гэх гадаадын зарим нэг сайтуудад мэдээлсэн мэдээнд анализ, санал дүгнэлтээ хийв. Учир нь “Малайзын талаас алга болсон онгоц нисэхийн зурвасгүй зарим улсад буусан байж болзошгүй. Тухайлбал, Монгол Улсад нууц онгоцны буудал байдаг” гэсэн мэдэгдэл гаргасан талаар гадаадын зарим хэвлэлд бичсэн. Энэ нь Монгол Улсад алга болсон онгоц буусан зэрэг таамаг жиргээчдийн дунд өрнөсөн. Гэвч энэ асуудал Зам тээврийн сайд тодорхой тайлбар өгснөөр чимээгүй болсон. Зам тээврийн сайд Gansukh. A @ganaa_gts. Малайзийн алга болсон онгоц Монголд нэвтрэхийн тулд Хятад дээгүүр ниснэ. Хятад улс хүчирхэг хяналтын системтэй. Мэдэхгүй өнгөрөөх боломжгүй гэж жиргэсэн нь олны таамагийг үгүйсгэсэн юм.

Үүний дараагийн буюу хамгийн олон жиргээчдэд түгээгдсэн жиргээ бол УИХ-ын даргын жиргээ байсан юм. Zandaakhuu Enkhbold @enkhboldz. Хархорин музейг виртуал хэлбэрээр vзэж болно гэсэн жиргээ олон хүний анхаарлыг татав. Учир нь Өвөрхангай аймгийн музей Хархорин музейг виртуал буюу онлайнаар шууд харж,  гадна талаас нь дотор талд нь орж, үзмэр бүрийг шимтэн үзэх боломжтой болж байгаа юм. Монгол орны өнцөг булан бүрээс, дэлхийн аль ч улсаас шууд үзэх боломжтой болж байгаа юм. Хэрэв Хархорин музейд зочлохыг хүсвэл энэ хаягаар http://kharakhorummuseum.mn/components/com_weblinks/virtualtour2
/Vittual_museum.html орж үзэж болох юм. Энэ талаар жиргээчид,

-Amarsanaa ‏@Metamorphoser  энэ чинь харин болжийно шүү нутгийн маань музей юм бгаам

-С.Чинзориг ‏@chinzorig   үзмэрүүдийг нь ингэж үзүүлбэл бүр л гоё

-Б.Д ‏@bayanmunkh6  аятайхан юм,хэдэн музейгээ имй болгочуул

Жиргээчдийн дунд хамгийн хүчтэй өрнөж байгаа Хогны ногоон уутны мөнгөөр төрөх эмнэлэг барих аян жиргээчдийн дунд хүчтэй өрнөж байгаа юм. Энэ талаар жиргээчид өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, хамгийн их хүчтэй өрнөж байгаа билээ. Өчигдөр жиргээчдийн дунд энэ хөдөлгөөн хэрхэн өрнөснийг хүргэе.

-ninj‏@ninjjee Хогны уутанд төлдөг 95 төгөө энэ коридорт хэвтэж байгаа өвчтэй хүүхдүүдэд эмнэлэг барихад өгье гэсэн бүтсэнгүй ГУТРАВ

-Батдорж Наранбаатар ‏@B__Naranbaatar   зарим нэг нөхдүүдийн толгой мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн болчихсон тэрийгээ ийм зүйлд ашиглаасай

-Bola ‏@tsBolormaa   Үүл дарга хогны уутаа тараана всё гэж бна да.

-Н.Номун-Эрдэнэ ‏@nnomun78 Магнай даргаа. Цирк гэж явахаар энд очиж узээсэй. Овчтон ч гэсэн хэрэглэгч. Циркгуй бол бид амьдарчихна.

Жиргээчид өчигдөр Малайз онгоцыг Монголдоо “эрж”, техник, технологийн гаймшгийг биширч,  Хотын даргаа “үзэн ядсан” аян зэргийг онцлов. Харин энэ өдөр тэд юуг онцлох бол.

Цахим Болжмор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж