
МИАТ ХК нь өнөөдрийн байдлаар Боинг 737-800 агаарын хоёр хөлөг, Боинг 767-300 агаарын хоёр хөлөг нийтдээ дөрвөн агаарын хөлгөөр Улаанбаатараас Бээжин, Хонгконг, Сөүл, Токио, Москва, Берлин хотуудад тогтмол нислэг, Сингапур, Хайнан, Чежу, Япон улсын Нагоя, Ояаката, Фүкүока зэрэг олон хотуудад захиалгат нислэгүүдийг хийж байна. Мөн Бээжингийн чиглэлд долоо хоногт 10 удаа, аялал жуулчлалын оргил ачааллын зуны улиралд Сөүл, Токио чиглэлийн нислэгийн тоогоо нэмэгдүүлэдэг ажээ.
Д.ЦЭЭНЭ