Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Нойргүйдлийн шалтгаан олон янз. Гадаад хүчин зүйл тэр дундаа уг хүний амьдралын хэв маяг , бие махбодийн онцлог эсвэл хэвийн нойрыг алдуулж буй дотор эрхтнийх нь өвчлөл зэргээс ихээхэн шалтгаалдаг байна.  

Нойргүйдлийн үндсэн шалтгаанаас тоочвол:

* Тав тухгүй ор, хэт чанга дуу авиа, сэтгэл санааны таагүй байдал, заншиж дадаагүй орчин.  

* Унтахын өмнө кофеин агуулсан цай, кофе, шокалад зэргийг хэрэглэх.

* Оройн цагаар тослог ихтэй хүнд хоолыг хэтрүүлэн идэх

* Хөдөлгөөний хомсдолд орох

* Амьдралын тогтсон хэв маяг алдагдах. Тухайлбал, ажил дээрээ шөнийн ээлжинд гарах

* Сэтгэлийн хөөрөл, догдлол, стресс

* Эмэгтэй хүнээс хамаарсан догдлол хөөрөл

* Илүүдэл жингээс болж нойрондоо амьсгал нь үе үехэн тасалдах  

* Хэт түгшиж, айж цочирсноос болж депрессийн байдалд орох

* Бамбай булчирхайн цочмог идэвхжил

* Зүрх болон хөнгөн хэлбэрийн бронхид, багтрааны үед  амьсгаа давчидан бачуурах,  

* Элдэв үрэвсэлт өвчин, гэмтэл, мэс заслын дараа

* Шөнөөр бие засах  зуршил

Хэрвээ нойргүйдлээс болж  өөр бусад өвчин дагалдаж сэдэрвэл түүнийг анагаах хамгийн шилдэг арга бол юуны түрүүнд нойргүйдэлтэй тэмцэх. Юу юуны туханд хүрэлгүй эм шүүрч авах хэрэггүй. Харин түүний оронд амьдралын буруу хэв маяг, хооллолт, нойр зэрэгтээ анхаарлаа хандуул. Энэ зорилгоор,

* Өдөр тутмын хоолныхоо дэглэмд уураг, ургамлын тос, аминдэм бичил элемент
баялаг хүнс хэрэглэхийг хичээх

* Унтахын өмнө хэт их унших, оюуны  ачаалал ихтэй ажиллах хэрэггүй. Амралт, ажил хоёрыг зөв хослуулсан дэглэм барих нь хамгаас чухал юм шүү.   

Хөхүүл хүүхэд нойр муугаас болж уйлагнаж , гиншигнэх нь олонтаа тохиолддог. Энэ байдал нь ихэвчлэн гэдэс хямарч эвгүйрхсэн, эцэг эхийн харилцааны таагүй үйлдлээс улбаатай байдаг. Тухайлбал, хүүхдээ бүүвэйлж унтуулахаас залхаж, зөнгөөр нь орхих гэх зэрэг. Иймээс

* Тасалгааг сайн агааржуулах

* Унтахынх нь өмнө дуу ихтэй тоглоомоор саатуулахгүй байх

* Бүлээн усанд оруулж занших хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж