&#34Интермед&#34-ийг комисс хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

&#34Интермед&#34-ийг комисс хүлээн авлаа

“ИНТЕРМЕД” ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА

Европ стандартын дагуу Монголд баригдсан анхны эмнэлэг болох “Интермед” олон улсын эмнэлгийн барилгыгулсын комисс 2014 оны 3-р сарын 04-ний өдөр хүлээн авч, барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр тусэмнэлэгудахгүй үүдээ нээж, нарийн мэргэжлийн 15 чиглэлийн тусламж үйлчилгээг амбулатор, хэвтэн эмчлүүлэх тасгуудаар болон  өндөр хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лаборатори, дүрс оношилгоо, үйл оношийн тасгуудаар үзүүлж эхлэх боломжтой боллоо.Эрүүл мэндийн чанартай үйлчилгээг гадаадаас эрэлхийлсэнолон жилийн, томоохон урсгалыг багасгаж, зардал, чирэгдэл, эрсдэл багатайгаар эх орондоо эмчлүүлэх боломжийг Монголчууддаа олгох зорилгоор энэхүү төслийг үндэсний “М-Си-Эс” Групп, “Энержи Ресурс”, “Шунхлай” компаниуд санаачлан, хөрөнгө оруулалт хийжээ. Нийгэмд чиглэсэн уг төслийн гол ач холбогдол нь орчин үеийн анагаах ухааны оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлж, иргэдэд эмнэлэгийн тусламж, үйлчилгээгмэргэжлийн өндөр түвшинд хүргэхэд бодитой хувь нэмэр оруулахад оршиж байгаа юм.

“Интермед” эмнэлгийн барилгын төслийг гүйцэтгэсэн “М-Си-Эс Проперти” компани нь орчин цагийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нарийн шалгуурт нийцсэн,эрүүл, тав тухтай, аюулгүй эмнэлгийн орчныг бүрэн хангасан барилга барих өндөр зорилт тавин ажиллаж, олон улсын стандартын эмнэлгийн онцлог, чанарын тусгай шаардлагад тохирсон барилгын материалуудыг сонгож ашиглажээ.Барилгын архитектурын шийдэл дизайн, инженерийн дотоод шугам сүлжээний зургийг Австрийн “Вамед” групп боловсруулж, хүчил төрөгч хийн хоолойн системийг Өмнөд Солонгосын “Самсунг Медикал” компани тус тус гүйцэтгэсэн байна. Орчин үеийн эмнэлгийн барилгын гол шалгуур болохөвчтөн ба эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах шийдлүүдийг бүрэн тусгасны дээр “ухаалаг” системээр тоноглосон тул барилгын техникийн бүхий л үйл ажиллагааны  хяналт, тохируулга нь нэгдсэнудирдлагатай болжээ.Мөн эмнэлгийн үйл ажиллагаа, эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжийг ч цахим системээр дамжуулан хянаж, удирдах юм.

Ийнхүү дизайн, техник, технологийн дэвшилтэт шийдлүүдийг шингээсэн “Интермед”эмнэлгийнбарилгын бүтээн байгуулалтаддотоод, гадаадын 150 компанийн 3500 орчим инженер техникийн ажилчид оролцжээ.

                                                                                                                   Б.САЙХАНЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж