Боомтын захиргаа нь дээрээ Хилийн боомтын үндэсний зөвлөлтэй байна. Үндэсний зөвлөлийн даргын албыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга давхар хаших үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Боомтын захиргаандаа чиглэл өгч ажиллах ёстой юм. Ардчилсан нам Засгийн эрх авснаас хойш хоёр жил орчмын хугацаанд ажилгүй суусан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Хөвсгөлд унаж, УИХ-ын гишүүн болж чадаагүй ч намынхаа “буян”-аар ажилтай боллоо.
Тойрогтоо унасан цагаас эхэлж, намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ажил өгөхийг хүсч байсхийгээд Төрийн ордны хоёр давхраар эргэлддэг байсан Л.Гүндалай одоо харин боомтын ажлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын өрөөнд дуудагддаг болох нь дээ.
Авлига, хээл хахууль цэцэглэсэн газрыг хэрхэн дэгэнд нь оруулж номхруулах нь шинэхэн даргын авьяас бас шаардах хэрэг биз.