Ээлжит бус чуулганыг цуцалсан шийдвэр гаргаагүй байна

Хуучирсан мэдээ: 2014.03.19-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулганыг цуцалсан шийдвэр гаргаагүй байна

УИХ-ын ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 20-нд зарлах байсан ч түүнийгээ УИХ-ын дарга цуцалсан тухай мэдээллийг нэр бүхий хэвлэл өнөөдрийн дугаартаа нийтэлсэн юм. Энэ талаар бид холбогдох газраас нь лавлахад “УИХ-ын даргын зүгээс ээлжит бус чуулганыг зарлах болон цуцлахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Ирэх баасан гаригт буюу гуравдугаар сарын 21-нд УИХ-ын даргын зөвлөл хуралдаж магадгүй. Тэр үеэр эл асуудал яригдаж хэрхэх нь шийдэгдэж мэдэх юм” гэсэн тайлбар өглөө.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж