БНСУ Аргентинийг дагаж шөвгийн 16-д шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

БНСУ Аргентинийг дагаж шөвгийн 16-д шалгарлаа

БНСУ Аргентинийг дагаж шөвгийн 16-д шалгарлаа

Өнгөрсөн шөнө Монголын цагаар 02.30 цагаас эхэлсэн “В” хэсгийн шийдвэрлэх хоёр тулааны дараах байдлаар Аргентин хэсгээ манлайлж, харин тэднийг даган Азийн төлөөлөл БНСУ-ын баг дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй боллоо. Аргентинчууд 2:0-ээр Грекийг хожсон бол Өмнөд Солонгосын баг Нигертэй 2:2-оор тэнцсэн юм.

Тоглолтын төгсгөлд Мартин Демичелис, Мартин Палермо нарын оруулсан гоолын ачаар Аргентиний шигшээ баг 100 хувийн амжилтаар хэсгээ тэргүүлж, шөвгийн 16-д Латин Америкийн Мексиктэй учраа таарч байна. Хэсгээсээ шалгарах нь нэгэнт тодорхой байсан учир дасгалжуулагч Диего Марадона Гонзало Игуаин, Карлос Тевез нарын довтлогчдоо амрааж, оронд нь Диего Милито, Серхио Агуэро нар гарааны 11-т багтсан байв.

Харин Нигер болон Өмнөд Солонгосын дараагийн шатанд өрсөлдөх хоёрдугаар байрын төлөө Дурбан хотноо тэмцэлдсэн юм. Дөнгөж долоо дахь минутад Калу Уче тооны харьцааг нээсэн боловч 38 дахь минутад И Жун-сү тэнцээний бөмбөгийг оруулж, улмаар Азийн багаас Пак Чу-ён, Африкийн багаас Якубу гоолдсоноор тоглолт тэнцээгээр өндөрлөжээ. Ийнхүү дөрвөн оноотой болсон Өмнөд Солонгосын баг хэсгээсээ хоёроор шалгарч, шөвгийн 16-д Уругвайтай тоглох болж байна.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж