УИХ-ын гишүүн Су.Батболд УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд Төв аймгийн Аргалант, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Баян-Өнжүүл сумдаар иргэд сонгогчидтой уулзалт хийн, УИХ-ын чуулганаар баталсан болон хэлэлцэгдэж буй хуулийн төслүүдийн талаар танилцуулсан бөгөөд үргэлжлүүлэн Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн, Баянцогт, Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Заамар зэрэг сумдаар тойрон ажиллаж байна.
Уулзалтын үеэр Хөдөлмөр, цалин хөлсний холбогдолтой хууль тогтоомжууд, Хамтын тэтгэвэрийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулиуд болон Төрөөс мөнгөний бодлогын талаар, Валютын талаар Бэлчээрийн хомсдол, Сум дундын хязгаар, Малчдын даатгал, Засгийн газрын бонд, Нийгмийн халамжийн талаар баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийснээс гадна иргэдээс асуусан асуултанд хариулж, санал солилцож байв.
Иргэд сонгогчдын зүгээс Малчдын тэтгэврийн насыг наашлуулах шаардлага, Сурагчдын амралтын хуваарийг мал төллөх үетэй уялдуулан өөрлчлөлт оруулах, Интернэт холболт хангалтгүй байгаа болон гол мэдээлэл хүлээн авдаг шугамын радионы доголдол, Хоршооллыг дэмжиж бага хүүтэй урт хугацааны зээлэнд хамруулж өгөх, төв аймгийн газар тариаланчдад анхаарсан төрийн бодлого шаардлагатай байгаа талаар санал хүсэлтүүдийг ирүүлж байна.