
Ухаалаг гар утасны камерын хүчин чадал нэмэгдсэнээр хүмүүс гэрэл зургийн камерыг төдийлөн хэрэглэхээ больсон билээ. Харин үүнийг өөрчлөхөөр Samsung компани шинэ загварын Samsung NX Mini нэртэй камераа танилцууллаа. Энэхүү камер нь яг л ухаалаг гар утас шиг хэмжээтэй, бусад камеруудыг бодвол нимгэн ба хөнгөн.
Зузаан нь ердөө 22 мм бол жин 196 гр. Гэхдээ энэн дээр дагалдаж ирэх 9mm f3.5, 9-27mm f3.5-f5.6 OIS, 17mm f1.8 OIS гэсэн гурван линзний жин болон зузаан нэмэгдэнэ.
Олон гайхалтай боломжуудыг өөртөө багтаасан энэхүү камерын “ид шид”-ийг дараах видеоноос үзээрэй.
Т.БИЛГҮҮН