Парвати Омакуттан өнөөдөр УИХ-ын эмэгтэй гишүүдтэй уулзах боломж олдсон тухайгаа ихэд сонирхуулан ярив. Тус уулзалтын үеэр эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг болон байгаль орчноо хамгаалах сайн үйлсэд хэрхэн оролцох, ажилгүйдэл, архидалтыг бууруулахад хэрхэн нөлөөлж болох зэрэг сэдвээр санал солилцох юм байна.
“Мисс Монголиа” аялал жуулчлалын холбоо, “Андра модель” агентлагийн урилгаар болон “UBS” телевиз, “Чингис хаан” зочид буудал зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монголд зочилж буй гоо бүсгүй гуравдугаар сарын 16-21-ний хооронд Улаанбаатарт саатах ажээ. Тэрээр гуравдугаар сарын 20-нд VLVT клубт болох хандивын арга хэмжээнд оролцож, зочидтой сонирхолтой уулзалт хийх гэнэ. Хандивын үдэшлэгнээс олсон бүх орлогоор хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэх юм байна.