Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Казахстан, Сордес 150 сая жилийн өмнө

Рамфоринхоидын аймгийн энэ бяцхан птерозаврын нэр нь грек хэлнээс “Үст чөтгөр” гэх утгаар бууна. Бие, төрхнөөс нь тэгж нэрлэсэн юм. Тагтаан чинээ биетэй энэ амьтан өтгөн үстэй, шүдтэй урт хошуутай, шөрмөслөг биетэй, урт нүцгэн сүүлтэй гэнэ. Сордес нь юрийн галавын төгсгөлөөр Тетис тэнгисийн эрэг хавьд бүрэлдэн тогтсон хуурай халуун уур амьсгалтай булан тохойд амьдарч байжээ.

Дэлхийн түүхэнд сээр нуруутан амьтадаас дөнгөж гурван хэсэг нь л агаарын орон зайг эзэмшиж чаджээ. Шувууд, сарсан багваахай ба птерозавр гурав л юм. Нисдэг гүрвэлүүд мезозайн  эринд 65 сая жилийн өмнө мөхсөн байна. Ингээд тэдний нисэх чадвар эрдэмтэдийн тайлах таамаглал болон үлдэв. Орчин үеийн шинжлэх ухаан птерозаврын талаар юу мэдэж байна вэ?

XVIII зууны итали эрдэмтэн Козимо Коллини Бавариас олдсон далайн үл танигдах амьтны үлдэгдлийн талаар өгүүлсэн нь Птерозаврын талаарх мэдээллийг анхлан гаргасан хэрэг болжээ. Хожим түүнийг судлаачид сарьсан багваахайн төрөлд хамаарна гэж байв.Ингээд XIX зууны эхэн үеэр шийдэн тэр амьтныг  гүрвэлийн онцгой төрөлд хамруулав. Урьд мөчийн урт хүчирхэг хуруунууд нь арьсан хальсаар холбогдсон байсан нь түүний далавч нь байсан аж.
Шинжлэх ухаанд хамгийн түрүүнд мэдэгдсэн птерозаврууд нь триасийн эриний сүүлчээс барагцаалбал 210 сая жилийн өмнө амьдарч байжээ. Тэр цагт хуурай газрын үлэг гүрвэлүүд “эсэн мэнд” байв. Тэднийг зудиморфодонтид ба диморфодонитийн аймагт нэгтгэдэг. Балар эртний эдгээр амьтад нисэх чадартай байсан аж. Хавтгай нимгэн яс нь хөнгөн араг ясыг бүрдүүлж, урт нарийн далавч нь агаарт хөөрөх боломжийг гаргаж байв. Толгойн ясныхаа шаардлагатай орон зайг дүүргэсэн харьцангүй том тархи нь биеийн тэнцвэр ба орон зайн баримжаа, харцыг сайжруулж өгчээ. Эдгээр амьтад аюултай махчин, хурц хараатай анчид байсан гэдэгт эргэлзэх зүйлгүй. Хожмын залгамжлагч нарынхаа шинж чанарыг бүрэн агуулсан энд тэндгүй тархсан жигүүртэн байжээ. Птерозаврын үлдэгдэл Европ, Гренланд, Хойд Америкаас олддог. Тэдний гарал үүслийн нууцын ул мөр өмнөх үед нь агуулагдан балран сарнисан учраас энд ярих зүйл ховор. Триасийн болон юрийн галавын үеийн анхдагч нар нь дараагийн үеийнхээ эхлэл нь байв.

Птеранодон, Хойд Америк, 80 сая жилийн өмнө

Цэрдийн галавын үеийн нисдэг гүрвэлүүд нь өмнөхөөсөө биеэр том бөгөөд нисэх аргаар өөр байсан гэнэ. Тэдний оршин тогтнох нутаг дэвсгэр нь далайн хоолой болон тэнгис, далайн ус байлаа. Тиймээс тэд урт зайд удаан нисэн 7,5 метрийн дэлгэлттэй далавчаараа агаарын урсгал барин нисдэг байжээ. Птеранодон нь хуртайгаар далайн гадаргаас загас шүүрч чаддаг, хоорондоо олз булаацалдан тэмцэлддэг байсан бололтой. Гол зэвсэг нь урт хүнд хушуу, гол хамгаалалт нь цээжний хуяг байж таарав.

Птеранодоны гол онцлог нь тэдний нисэх урлаг. Тэд идэвхтэй нислэгийн техниктай. Агаарт дүүлэх болон тогтохын тулд далавчаараа дэвнэ. Хөгжлийн замнал нь тийм нислэгийг янз бүрээр хийж болохыг харуулсан юм. Тиймээс ч тэдний нислэгийн аппарат нь шувууны ба сарсан багваахайнхаас өөр. Далавч болсон мөч ба залуур болсон сүүл нь онцгой анхаарал татна. Далавчийн гадарга нь арьсан халс (пропатагиум) нь эх биеээсээ  мөчийн уртассан дөрөв дэх хуруугаар татагдсан байх бөгөөд мөн мөр болон тэр орчимдоо бага хэмжээтэй пропатагиум гэгдэх арьсан хальсны хэсэгтэй. Тэр нь арьсны өмнө хэсгээр явагдах ясжисан булчингийн савх маягийн ясанд бэхлэгдсэн байв. Булчингийн агшилтаар пропатагиум татагдан дэлгэгдэж далавчийн нисэх чадварыг нь өөрчилж байжээ. Рамфоринхоидуудад хойд мөчүүдийн хооронд татагдсан сүүлний доод хэсэгт уропатагиум гэх бас нэг арьсан хальс байжээ. Түүний тусламжтайгаар газардахдаа хурдаа сааруулдаг байсан болов уу.
Нисдэг гүрвэлүүдийн арьсан хальс нь сайн инженерийн нислэгийн бүхий л онцлогийг харгалзаад хийсэн илүү дутуу зүйлгүй сайн материал байжээ. Түүний онцлог нь уян хатан шөрмөсөн утас актинофибралууд байсан ба зузаан нь 0,05 миллиметр байв. Эдгээр шөрмөсөн утсууд нь далавч дэлгэгдэхэд татагдан тэлэгдэж, хунигдахад нь дэвүүр маягаар арьсан хальсыг эвхдэг байж. Далавчийн хойд хэсэг рүү шөрмөсөн утас нь бараг зэрэгцэн татагдах бөгөөд тэр нь нислэгийн үеэр хальсыг хатууруулна. Брахиопатагиумын урд хэсэгт нь нэмэлт актинофибриалтай ба тэр нь далавчийн хуруутай бараг паралелиар байрласан  байна. Далавчийн ийм маягийн бүтэц хальсыг дээд талаар нь пөмбийлгөн агаарын өргөх хүчийг үүсгэдэг байна. Мөн хальс нь судас ихтай байсан бөгөөд түүгээр нь биеийн темпратурын хэлбэлзлийг зохицуулдаг байжээ. Биеийн халуун судсаар тархан хөргөөгддөг байлаа.
Балар эртний птерозаврууд заримдаа 40 хүртэл нуруунаас бүтсэн урт сүүлтэй. Нурууны эхний 5-6 нь ердийн хөгжилтэй ба хөдөлгөөнтэй. Бусад нь уртассан ба хоорондоо үеэрээ хэлхэлдэн хөдөлгөөнгүйгээр холбогдсон нь сүүлийг нислэгийн үеэр барьж байх зориулттай байв. Тэр нь нислэгийн зүг чигийг өөрчлөхөд хэрэгтэй байлаа. Жолоодлогын залуур нь сүүлний төгсгөлын ромб хэлбэрийн арьсны нугалаанууд байжээ.  Тэдний идэвхтэй нислэг бол бодисийн солилцооны өдөр төвшингээс хамааралтай байх учиртай. Тэднийг халуун цустай амьтан гэдгийг бие болон далавчинд байх өтгөн үсэн давхрага баталж байгаа юм. Тэдний далавч томсох тутам халуунаа алдах боломж нэмэгдсэн байх. Тэгээд ч дулаанаа алдахгүйн тулд үсэн давхрага нь бий болжээ. Харин рамфоринхоидуудын үсний урт нь 2-3 миллиметр ээс хэтрэхгүй байсан аж. Сордесийн үсний урт нь 6 миллиметр болсон байв. Халуун цустай гэдэг нь тэдэнд бас нэг давуу талыг өгсөн юм. Петрозаврууд амьсгалах агаар нь халаад тэдний ясны сувгуудар орон халааж өгдөг байснаас нислэгийнх нь чадварыг нэмэгдүүлдэг байсан гэнэ.
Далайн эрэг хавийн анчид тэд усанд газардаж хөвдөг байсан болов уу? Өдгөө үүнд эргэлзэх зүйлгүй болсон. Харин загас жараахайны хойноос шумбаж чаддаг байсан уу гэх асуудал л байгаа юм. Далавч нь бүрэн хунигдахгүй сарвуунуудыг холбосон арьсан бүрхүүл нь усанд хөвөхөд нь саадтай байсан зэргээс тэднийг шумбана гэдэгт эргэлзээтэй. Сарвуунууд нь арьсан халстай байсан нь тэд усан дээр тогтон амраад нисэхийн тулд давалгааг ашиглаж байсан  гэх таамаглалыг гаргадаг.

Хойд Америк, Кецалькоатль,  65,5 сая жилийн өмнө

Аждархид аймгийн птерозаврууд цэрдийн галавын төгсгөлөөр дэлхийн агаарын орон зайг эзэгнэж байлаа. Энэ аймагт нь багтах кецалькоатль нь нисдэг гүрвэлүүдийн хамгийн том нь бөгөөд хамгийн сүүлчийн нь байжээ. Далавчны дэлгэлт нь 10 метр болно. Хүзүү нь гурван метр толгой нь хоёр метрийн урттай байв. Хавтгай нимгэн ястай учир биеийн жин нь 130 кг-аас хэтрэхгүй. Гэсэн ч тэр том амьтан нисдэг байсан, газраар хэрхэн хөдөлж хооллодог байсан бол гэдгийг төсөөлөхөд бэрх. Кецалькоатди нь эх газрын гүнд амьдарч байсан учир цэнгэг усны загас жараахай, жижиг гүрвэл, сүүн тэжээлтнүүдээр хооллодог байсан болов уу.
Юрийн галавын төгсгөлөөр птерозавруудын аймгийн шинэ төлөөлөгч птеродактилоидууд бий болжээ. Тэд 30 сая жилийн турш өмнөх үеийнхэнтэйгээ өрсөлдөн байж тэднийг шахаж чадсан аж. Юрийн главын үеэр птеропактиль, птеронодон ба орнитохейр зэрэг янз бүрийн экологийн үүрэгтэй хорь орчим төрөл дэлхийд тархсан байлаа. Нислэгийн механизм нь бас л өөр байв. Рамфоринхоидууд сүүлнийхаа тусламжтайгаар нисдэг байсан нь тэднийг илүү манертай гэж болно. Шинэ төрлийн нислэг өөр байсан нь тэдний бие организмын өөрчлөлтөөс хамаарсан байж магадгүй. Птерозавруудын нислэгийн аппарат нь илүү төгс, тэдний сүүл нь богино ба амьсгалын аппарат нь өөр сайн болсон байна. Нурууны яснуудын холболт нь улам бэхжлээ. Хүзүү нь эхний үетэй нийлэн ургасан шинэ ястай болсон байлаа. Том птерозавруудад далавчны өмнө хэсгийн уропатагиумын хальс нь алга болоод брахиопатагиумын арын хэсэг нь сүүлний эцсийн ясанд бэхлэгдсэн байжээ. Сүүлээ өргөх ба буулгаж хурдаа сааруулаад сурчихжээ.
Птерозавруудын шинэ төрлийн хурц тод төлөөлөгч нь Хойд Америкийн эрэг хавийн хоолойнуудад амьдрах птеронодон болсон юм. Дэлэвчийн дэлгэлт нь долоон метр хүрч байсан ч тэр гүрвэл дөнгөж 16,6 кг жинтжй байсан гэнэ. Тэр цагт 50 км-ын хурдтай ч өнөөгийн салхич шувуудаас илүү агаарт тогтон урсгалыг нь барьж чаддаг байжээ. Урт нарийн далавчийнхаа тусламжтайгаар агаарын хөөрөх урсгалд  3,6 км/цагийн хурдыг барин агаарт эргэлдэнэ. Цэрдийн галавын дунд үе барагцаалбал, 90 сая жилийн өмнө птерозавруудын төрөл цөөрч дэлхийд аждархидууын гэх ганцхан аймаг л үлдсэн байна. Өөрсдийн ноёрхолын эцсээр тэд хамгийн том биетэй байжээ.Тийм лут нисдэг аваргуудыг урд өмнө түүнээс хойш дэлхий олж хараагүй юм. Шүдгүй, урт үстэй гүрвэлүүд Лавроази ба Гондвана тивийн эрэг орчмоор өөр 25 жилийг элээн ноёрхсон юм. Аждархидын сүүлчийн төрөл кецалькоатль, хацегоптерикс ба арамбургиана асар том биетэй аваргууд. Кецалькоатлийн далавчийн дэлгээс нь 10 метр, хацегоптериксийх нь 12 метр хүрч байжээ. Эрдэмтэд 1971 онд Техас мужийн нутгаас  кеталькоатлийн  ясыг олсныхоо дараа түүнийг  нисдэг гэхэд нь эргэлзэж байлаа. Түүний бүрэн хэмжээний загварыг бүтээж байж л тэд нисдэгт нь итгэсэн юм. Тэдний бүтээсэн механик загвар нь бие даагаад нисч байсан аж. Энэ амьтны хэмжээнээсээ дутахгүй гадаад төрх нь сонирхолтой. Тэр маш урт хүзүүтэй ба хүзүүний нэг нугалаа ясны урт нь 60 см байсан юм. Тэр гүрвэлд гурван тийм нугалаа арай бага хэмжээний зургаан нугалаа байсан гээч. Америкийн палеонтологич Ван Лэнгстон тэр урт хүзүү нь шувууных шиг хушуугаараа эрэг орчмын усны  ёроолыг тэмтрэн нялцгай биетэн хавч зэргийг олж идэхэд тустай байсан гэж дүгнэв. Аждархидын төрлийг анхлан нээгч Оросын палентологич Лев Несовын таамаглалаар бол тэр нисдэг гүрвэл бие уснаас хол дээр авч далай дээгүүр хушуу усанд дүрэн загас шүүрддэг байсан гэх. Энэ нь үнэнд арай ойр ч байж болно.

Сарсан багваахай (А) ба птерозаврын (Б) далавчнуудын харьцуулалт
1/ брахиопатагиум
2/ пропатагиум
3/ уропатагиум
5/ мөчийн таван сарвуу
5/ дөрөв дэх урт сарвуу
6/ петроид
7/ актинофибрилууд

Эдгээр амьтад хэрхэн хуурай газраар явдаг байсан бэ гэх маргаантай асуудал үлдсэн байгаа. Зарим нь тэд хуурай газарт буугаад гүрвэлүүд арчаагүй, хэвтдэг байсан гэх. Зарим нь бол оцон шувуу ба далайн хав шиг хойд мөчөөхрөө түлхэн урагшлана гэдэг. Нөгөө нэг хэсэг нь дөрвөн мөчөө ашиглаад хөдөлнө гэх. Гэхдээ хэрхэн….?
Өнөө цагийн далайн эрэг орчмын зарим шувууд ба сарсан багваахай  мэтийн мяагийн амьдралын загвартай байсан байж магадгүй гэж птерозавруудыг үздэг. Тэр талаасаа птерозаврууд бөөнөөр амьдарч ээдрээтэй бэлэгийн харьцаатай байсан бололтой. Эрэгчин эмэгчины толгойн ясан дахь залааны яснууд үүнийг өгүүлнэ. Эрэгчин амьтных нь залаан яс сайн хөгжсөн хэлбэрээр олон янз. Ороо нь орсон цагт тэр нь эмэгчинд сонголт хийх баримжаа нь болохоос гадна бусад эрэгчинтэй тэмцэлдэхэд нь тустай байсан байх. Чулуужсан зарим өндөгнүүдийг ХIX зууны дунд үеэс птерозаврынх гэдэг байлаа. Аргентин, Хятадаас олсон 2004 оны олдворууд л тэднийг бусад гүрвэл ба шувуудын адил өндөг гаргадаг байсныг бүрэн баталгаажуулж өглөө. Птерозаврын өндөг нь шохойжсон хальс биш орчин үеийн яст мэлхийх шиг арьс маягийн хальтай байж. Ийм олдвор ховорхон ч Хятадын олдворын өндөгний үр хөврөл нь бараг бүрэлдсэн байв. Түүнээс үүдэн үр төл нь төрөхдөө идэвхтэй, удалгүй бие даан хооллож чаддаг гэсэн дүгнэлт хийсэн байна. Мөн тэд дэгдээхэйгээ нисч сурахаас нь өмнө хооллодог байсан бололтой. Тэдний хоолой дахь давхар уутнаас хагас боловсрогдсон хоолоор тэднийгээ хооллодог байжээ. Тийм эрхтэний хэд хэдэн наалдмалын ул мөр илэрсэн юм.
Өнөөдөр эдгээр нисдэг гүрвэлүүд нь зохион байгуулалт сайтай, ер бусын олон янзын амьтад байж мезозойн эриний ихэх цаг хугацаанд агаар мандлын эзэд нь байсан гэж болно. Цэрдийн галавын үеэр тэдний тоо төрөл хэрхэн буурсан бэ гэдэгт тэр үеэр олноор гарч ирсэн шуувуудын өрсөлдөөн нөлөөлсөн байж магадгүй юм. Птерозаврын 16 төрлөөс зөвхөн ганцхан нь үлдээд далайн эргийн орчины нэн тааламжтай цаг уурт амьдарч байв. Тэнгэрт тэдэнтэй далайн том шувууд л өрсөлдөж чадах байсан авч тийм шувуу птерозавр мөхснөөс хойш сая жилийн дараа гарч ирсэн юм. 65 сая жилийн өмнөх их хүйтрэл цаг уурын нэн тааламжтай нөхцлийг нь алга болгож байнгын салхи шуурга, үерийг дагуулсан ба дээш дэгдэх агаарын дулаан урсгалын хэмжээг багасгалаа. Птерозаврууд цаг уурын ийм өөрчлөлтийг давалгүйгээр үүрд мөхөн алга болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж