Өсвөр үеийнхний барилдаан болов

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ивээл дор Ховд аймгийн Жаргалант сумын II цэцэрлэг, Ховд аймгийн Үндэсний бөхийн холбоо, Боловсрол соёлын газартай хамтран өчигдөр “Босоо заяатай Монгол-4” өсвөрийн хүүхдийн барилдааныг амжилттай зохион байгуулжээ. Уг барилдааныг Жаргалант сумын хоёрдугаар цэцэрлэг дөрөв дэх  жилдээ санаачлан зохион байгуулсан нь энэ аж.

Барилдаан 4-5 насны ангиллаар, аймгийн төвийн 11 цэцэрлэг, 16 сумын цэцэрлэгийн хүүхдүүд  нийт 133 хүү бяр хүч авхаалж самбаагаа сорин барилдсанаас Жаргалант сумын Х цэцэрлэгийн Х.Лхагважав түрүүлж, IX цэцэрлэгийн Б.Цогбадрал үзүүрлэж, шөвгийн дөрөвт XI цэцэрлэгийн Т.Ерлан, III цэцэрлэгийн Д.Амарсайхан нар шалгаран үлдсэн байна.

Мөн энэхүү барилдааны Дайчин барилдаантай бөхөөр Алтай сумын Мөнгөнцоож, Уран гараа дэвээтэй бөхөөр Зэрэг сумын Сэржмядаг, Уран мэхт бөхөөр Дарви сумын Б.Цэвээнравдан нар тус тус шалгарчээ.

Ховд аймгийн Үндэсний бөхийн холбооны нэрэмжит шагналыг Чандмань сумын Билгүүнтөгс, Дөргөн сумын Азжаргал, Эрдэнэбүрэн сумын Б.Отгонбаатар нар тус тус хүртсэн байна.

Барилдааны үеэр Бөхийн цол дуудаач хүүхдийг шалгаруулж, нийт 23 хүүхэд оролцсоноос тэргүүн байрыг XI цэцэрлэгийн н.Түвшинбаяр, хоёрдугаар байрт, X цэцэрлэгийн Н.Сүхбат, гуравдугаар байрыг VI цэцэрлэгийн Э.Анар нар тус тус хүртжээ.

Г.ДАРЬ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж