Бүх гар утсыг нэг цэнэглэгчээр цэнэглэнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

Бүх гар утсыг нэг цэнэглэгчээр цэнэглэнэ

Европын парламентын гишүүн улстөрчид бүх төрлийн гар утсыг нэг л янзын цэнэглэгчээр цэнэглэдэг байх тухай асуудлыг хэлэлцэж буй тухай BBC мэдээлжээ.

Энэхүү асуудлыг Германы Социалист намын төлөөлөгч Барбара Вайлер санаачлан Европын парламентаар хэлэлцүүлэн санал хураалгажээ.

Санал хураалтыг өнгөрсөн пүрэв гаригт явуулсан бөгөөд энэ хуулийн төслийг дэмжиж 550 хүн гараа өргөсөн бол 12 хүн татгалзаж, найман хүн түдгэлзжээ.

Европын иргэд нэг төрлийн цэнэглэгч хэрэглэснээр жил бүр 51 мянган тонн хог хаягдал шинээр бий болохоос сэргийлэх боломжтой аж.

Энэхүү өөрчлөлт 2017 оны эхнээс хүчин төгөлдөр болох юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж