Монголын Бурхны шашинтнууд үүнийг дэмжиж Монгол Улсын иргэдийг боловсролтой, мэдлэгтэй болгох тухай саналыг Ерөнхийлөгчид дэвшүүлж байна. Хамгийн шилдэг шинэчлэл бол хамгийн сайн уламжлал байдаг. Хамгийн аугаа их нууц хамгийн эгэл зүйлд байдаг гэсэн томъёоллоор энэ бичгийнхээ утга санааг хийлээ. Бурхны шашин, бидний уламжлалд “Савыг бэлтгэх” гэдэг том ажил байдаг. Аливаа нэг зүйлийг хүлээж авах чадварыг “Сав” гэдэг. Ард түмнийхээ савыг бэлтгэх, зөв сайхан зүйлийг үнэн зөвөөр хүлээж авч, түүнд тэмүүлдэг уран чадварыг тогтоох нь чухал юм. Бие, хэл, сэтгэлээ тусгаар тогтносон Монгол Улс гэсэн саванд багтаагаад, түүний дор хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг тогтоож байгаа юм.
Үүнийг тогтооход бүлээн дулаан, эв зохицолтой сайхан гэр бүл хэрэгтэй. Бүлээн дулаан, эв зохицолтой гэр бүлийг тогтооход хүмүүжилтэй, боловсролтой, ёс зүйтэй Монгол Улсын иргэн хэрэгтэй. Тэр иргэнийг төлөвшүүлэн тогтооход хүн гэдэг ойлголт бие, хэл, сэтгэл гурваас гардаг. Биеийн төгөлдөршил чухал. Монгол хүн Азидаа хамгийн тэгш сайхан бие бялдартай хүн байж болох төлөв харагддаг. Санал дотроо үүнийг хөгжүүлэхэд анхаарал тавилаа. Хоёрдугаарт, хэл ярианы хөгжил, төлөвшил чухал. Ямар үг хүнээс гарна, тийм үг л хүнд буцаж ирдэг. Муухай үгэнд сайхан хариу ирэхгүй. Монгол хэлээрээ зөв, яруу сайхан ярьж сурах хэрэгтэй.
Сэтгэлийн хувьд аргын тал болох хүмүүжил, билгийн тал буюу мэдлэг боловсрол чухал. Байгаль дэлхийгээ, эх орноо хайрлах, аав ээж, хань нөхөдтэйгээ эв зохицолтой амьдрах, үр хүүхдээ асрах тал дээр Монголын уламжлалт зан заншил, соёлуудыг суулгаж өгөх нь чухал. Хүний хүмүүнлэг, ёс зүйтэй байдлыг боловсрол бүрэн тодорхойлж чадахгүй байна. Хэдий их эрдэм боловсролтой ч бусармаг үйл хийдэг хүмүүс байна. Тиймээс уламжлалт аргын тал болох эх орноо хайрладаг, нигүүлсдэг, энэрдэг, уучилдаг, өршөөдөг талыг саналдаа тусгаж өглөө. Орчин үеийн боловсрол, уламжлалт өв суртахууныг иргэддээ хослуулж суулгах хэрэгтэй юм. Ерөнхийлөгчийн ухаалаг төрийн бодлого Монгол оронд хэрэгжиж, Монгол орон урагшаа хөгжиж ард түмэн жаргалтай сайхан амьдрах болтугай” гээд саналуудаа Ерөнхийлөгчид өргөн барив.
Монгол Улсын Ерөнхийлөгч саналыг хүлээж аваад “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлага гаргасны дараа ажил хэрхэн явж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Юуны түрүүнд бид олон нөөцүүдээ нэгтгэе. Хүний нөөцгэхэд лтөрийн байгууллагуудад асар их байна. Мөнгө байхгүй гэдэг ч байгууллагуудад хуваарилсан их мөнгө байдаг. Энэ бүхнийг нэгтгээд харах юм бол өнөөгийн нөөц боломжоороо асар их ажил хийх бололцоо байна. Заавал хууль хүлээгээд байх хэрэггүй юм байна. Энэ нөөц боломжоо нэгдсэн зохион байгуулалтад оруулъя. Засгийн газрын чиглэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт төвлөрүүлье. Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар хамтарч ажиллая. Харилцаа холбоо, мэдээллийн газрууд нийлээд, технологио, хүний нөөцөө хамтарч ашиглаад, нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах юм бол төрийн үйлчилгээ зөв болох юм байна.
Төрийн ажил, үйлчилгээгээ бүртгэе. Тухайн суманд Тамгын газар нь хэдэн төрлийн үйлчилгээг иргэддээ үзүүлдэг юм. Үүнийг бүртгээд нэгдсэн стандартад оруулъя. Ингээд хуульчлаад, тогтоогоод өгөх юм бол хүмүүст маш их хялбархан, ойлгомжтой болно.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас эхлээд ухаалаг төрийн тогтолцоог Төрийн ордон дотроос эхэлж хэвшүүлье. Ингэвэл бусад газар хүргэх боломжтой. Энэ ажлыг хийх хамгийн гол хүмүүс бол Тамгын газрын дарга нар гэж үзэж байгаа.Тэднийг нэгдсэн сургалтад сургая. Тэгээд төрийн албанд, энэ ажлыг хийхэд технологийн хувьд ийм хэмжээний мэдлэгтэй хүн ажиллана гэсэн нэгдсэн стандарт гаргая. Түүнийхээ дагуу шаардлагаа тавья. Нийцэхгүй байгаа хүмүүсээ мэргэшүүлье, сургая. Нийцэж байгаад нь үнэмлэх олгоё. Бүр чадахгүй бол төрийн ажлаас өөр ажил хийж болно. Ийм байдал руу оруулахаар бид ярьж байгаа.
Ухаалаг төр гэсэн санаачилга гарснаар байгууллага бүр, ажил хийж байгаа хүн бүхэн юм бодсон шиг байгаа юм. Бурхны шашинтнууд ч гэсэн ард иргэддээ үзүүлж байгаа үйлчилгээгээ яаж сайжруулж болох вэ гэдэг талаас бодож байгаа. Бизнесийнхэн, хувийн хэвшлийнхэн ч хийж байгаа ажил, бизнесээ технологийн дэвшил ашиглаад яаж үр дүнтэй хийх вэ, ашиг боломжоо яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг ярьж, харж, санаачилга гаргаж байна.
Өнөөдөр Монголын хамгийн олон гишүүнтэй МҮЭ үүнийг дэмжиж уулзлаа. Монголын ард түмний оюун санааны гол уламжлалыг авч явдаг бурхны шашнытөлөөлөл, Гандантэгчинлэн хийдийн төлөөлөл уулзаж, дэмжиж байгаа нь бид үйл ажиллагаагаа уялдуулж байгаа хэлбэр гэж үзэж байна. Олон газраас санаачилга гарч, бидэнтэй уулзах санал тавьж байна.
Бидний тавьж байгаа зорилт бол төрийн ажлыг үр дүнтэй, үр бүтээлтэй, олон нийтэд хүргэх гэсэн зорилгоор энэ бүх ажлыг хийж байгаа юм. Та бүхэн бидний ажлыг дэмжиж, тодорхой санал, зөвлөмж, судалгаатай хандаж байгаад туйлын их баяртай байна. Баярлалаа” гэлээ.