Оффистоо хувилагчийг хэрхэн сонгох вэ?

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

Оффистоо хувилагчийг хэрхэн сонгох вэ?

Дийлэнхи оффист ажилтнууд хэвлэх төхөөрөмжтэйгээ ажиллахад маш олон цагийг зарцуулдаг. Хувилагч их хэмжээний хэвлэх хувилах үйлдэл хийдэг ажлын орчинд үйл ажиллагааг хялбаршуулж, цаг хугацаа, зардлыг хэмнэх давуу талуудыг олгодог. Хэрэв та хувилагч анх удаа сонгон авах гэж байгаа бол бидний зөвлөгөөг заавал уншаарай.

Дижитал хувилагчууд олон үйлдлийг хийх чадвартай бөгөөд үүнд сканердах, хэвлэх, хувилах зарим нь факс илгээх үйлдэлтэй байдаг. Хувилагчаа сонгоход заавал анхаарч харах хэд хэдэн үзүүлэлт байдаг :

Нэг минутанд хэвлэх хуудасны тоо (PPM) бол хувилагчийн хурдыг илтгэдэг үзүүлэлт.  Өндөр хурдтай байх тусмаа ажилтнуудын үр ашигтай ажиллагааг сайжруулж, хэвлэсэн коммандаа хүлээх хугацааг бууруулж байдаг.

Нэг инчэд хэвлэх цэгийн тоо (DPI) нь хувилагчийн хэвлэх нарийвчлалыг заана. Сайн dpi-тай хэвлэгч нь өндөр чанартай сурталчилгааны материал хэвлэхэд чухал үзүүлэлт болдог.

Цаасны багтаамж нь хувилагчийн агуулж чадах цаасны тоог харуулдаг. Маш завгүй ажилтай оффист, өдөржин хэвлэх ажил хийгддэг бол их багтаамжтай хувилагчийг сонгох нь зүйтэй.

Сүлжээнд ажиллах боломж нь олон бизнесийн хувьд чухал үзүүлэлт болдог.

Өнгөт хэвлэлт хар цагаан хэвлэлтээс зардал өндөртэй байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд өнгөт хэвлэлтийн зардал улам бүр буурч, хэрэв танай бизнес өнгөт хэвлэлээ гадны үйлчилгээ авч хийлгэдэг бол өнгөт хувилагч сонгон худалдан авах нь илүү хэмнэлттэй сонголт болж байна.

Эх сурвалж: PC MALL

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж