БНСУ-д ажиллах иргэдийг бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

БНСУ-д ажиллах иргэдийг бүртгэнэ

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 24-28-ны өдрүүдэд бүртгэхээр болжээ. Бүртгэлийг чирэгдэлгүй явуулах зорилгоор 21 аймаг, есөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст иргэдийг хүлээн авч бүртгэх юм байна. Хураамжид нь иргэд 24 ам.доллар төлөх аж.

Үүний дараа буюу бүртгүүлсэн иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авна. Энэхүү шалгалт ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэх болохыг холбогдох албаны хүн хэллээ. Онцлоход, БНСУ-аас 2000 орчим ажлын байрны саналыг ирүүлсэн юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж